Төгс гоо сайхан харагдахын тулд бүсгүйчүүд өдийг хүртэл маш олон золиос гаргаж ирсэн билээ. Тухайлбал хөмсөгөө залгуулж, хиймэл хумс наалгуулж, бүүр урт ус хүртэл залгуулдаг болсон. Тэгвэл ирэх жилүүдэд нимгэн “хиймэл” хөмсөг биш өтгөн хөмсөг моодонд орох гэнэ. Өтгөн урт сормуус хүний нүдийг гоёмсог, дэгжин харагдуулж, нүдийг тодотгож өгдөг. Тиймээс алдартай одууд хүртэл хөмсөгөө ургуулж эхэллээ. “Харри Поттер”-ын буржгар үстэй адтай охины дүрээрээ алдаршсан, Их Британийн нүүр царай болсон залуу жүжигчин Эмма Уотсон энэхүү трендийн анхдагчуудын нэг болж байна. Харин хамгийн эрэлттэй загвар өмсөгчдийн тоонд зүй ёсоор багтдаг Их Британийн загвар өмсөгч Кара Делевинь уг трендийг үргэлжлүүлж байгаа юм. Карагийн өтгөн хөмсөг түүний өвөрмөц дүр төрхийг тодотгож өгдөг.
Уншигч бүсгүй та төрөлхийн өтгөн хөмсөггүй бол гоо сайхны салонд очихыг зөвлөж байна. Хөмсөгөө өтгөн харагдуулахын тулд гэрийн нөхцөлд юу хийж болох вэ гэвэл нэг халбага ургамлын тос, ердөө хоёр ширхэг нүүр цэвэрлэгч хөвөн байхад л хангалтай. Хөвөнгөө ургамлын тосонд дүрж хөмсөгөн дээрээ 20-30 минут тавина. Долоо хоногт хоёр удаа тавьж байвал их зүгээр шүү. Ингэсний үр дүнд та Холливудын жүжигчин Меган Фокс эсвэл Холливудын дур булаам бүсгүйчүүдийн нэг алдарт дуучин, жүжигчин Женнифер Лопес шиг өө сэвгүй хөмсөгний эзэн байх боломжтой. Хамгийн гол нь хөмсөг нүдний чимэг гэдгийг мартаж болохгүй шүү.
чехлы для айфона 4сescorts service dubai