Эдгээр эрхэмүүд бэлгийн ажил хийх үү гэвэл шууд л “-Үгүй” гэж хариулахад бэлэн.
Адриана Лима: -Хурим хүртлээ “ноу шүү дээ!”
Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэрийн нэг Адриана Лима өөрийгөө онгон хэвээрээ хэмээн дэлхий нийтээр зарласан нэгэн. 2006 онд GQ журналд өгсөн интервьюдээ –Хурим хүртлээ секс огт хийхгүй хэмээн мэдэгдэж байсан билээ. –Би нөхөрт гарахаараа л секс хийнэ. Миний үе тэнгийнхэн энэ сонголтыг маань дэмжих байх. Хэрвээ тийм биш бол тэд надад дургүй юм байна гэж бодно хэмээн ярьж байв. Бразильянка Адриана нь католик шашинтан. Харин 2009 онд супермодель маань сербийн баскетболист Марко Ярич гэгчтэй гэрлэж онгон биеэ хөндүүлсэн билээ. Охин Валентина нь хуримын анхны шөнөөс хойш есөн сарын дараа төржээ.
Ленни Кравиц ихэд харамсаж байна
Адриана Лима хуримаа хийхээсээ өмнө онгон байхдаа рок дуучин Ленни Кравицтэй хэсэг хугацаанд болзож байсан юм. Ингэхдээ бүсгүй дуучин найзаа хуримаа хийх хүртэл сексээс татгалз хэмээн тулгаж байсан ажээ. Харин 2008 онд Ленни яагаад түүний үгийг дагаж байсан юм бол хэмээн харамсчээ. –Би бэлгийн харьцаа бол хамгийн дотно зүйлийг нэг гэж боддог. Үүнийг би ирээдүйн эхнэртэйгээ л хийх ёстой гэж үү хэмээн ярьжээ.
Жессика Симпсон онгоноороо байна хэмээн аавдаа амлажээ
Жессикагийн хувьд реалити-шоуны хатан хаан, дуучин болхоосоо өмнө эрчүүдийн хорхойг хүргэсэн охин байв. 12 настай байхдаа эцэгтээ хуримаа хийтлээ онгон биеэ хадгална хэмээн тангараглаж байсан гэдэг. Харин Симпсон 2002 онд дурлалт залуу Ник Лишетэй гэрлэсэн. Гэхдээ тэд гурван жил болоод хоёр тийшээ болжээ. Жессикагийн үнэнч, цэвэр байдал гэр бүлээ авч үлдэхэд нь ч тус болсонгүй ээ.
Пэрис Хилтон зөвхөн үнсэлцэнэ гэжээ
Пэрис Хилтон энэ удаад олны анхаарлыг татахаар шийдсэн бололтой. Тэр GQ сэтгүүлд өгсөн ярилцлагандаа –Би одоо наад зах нь нэг жил секс хийхгүй. Зөвхөн үнсэлцэнэ хэмээжээ. –Би өмнөх найз гэх малуудад хамаг байдгаа зориулж байсан. Харин одоо тэгэж чадахгүй ээ гэв. Үнэхээр Пэрис энэ хэлсэн үгэндээ хүрэх болов уу даа…
Лиза Кудроу: -Найзууд л байя!
“Найзууд” киноны од Лиза Кудроу нөхөрт гартлаа онгоноороо байж чаджээ. Тэр 1995 онд 31 насандаа нөхөр гарсан. –Би багаасаа л онгон биеэ нөхөртөө л хөндүүлнэ гэж өөртөө амласан. Онгон байх нь намайг улам үнэд оруулж, өөртөө итгэлтэй байхад их нөлөөлсөн. Би өөрийн нөхөртөө онгон биеэ өгсөндөө баяртай байдаг хэмээн “W” сэтгүүлд ярьж байлаа
Супермодель Жессика Уайт ариухан биеэ зөвхөн нөхөртөө өгнө
2011 онд Sports Illustrated-ийн модель Жессика Уайт онгон биеэ нөхөрт гарахаас нааш хэнд ч хөндүүлэхгүй гэсэн билээ. Essence сэтгүүлд өгсөн ярилцлагадаа –Өнөөгийн бүсгүйчүүд маш эрт бэлгийн харьцаанд орж байна. Огт танихгүй хүнтэйгээ ялангуяа. Харин надад миний хайртыг бурхан өгнө хэмээжээ. Жессики Уайт одоогоор украиний боксёр Владимир Кличкотой үерхэж байгаа юм. Харин онгон биеэ аварга эрд хэзээ хөндүүлсэнийг хэн ч мэдэхгүй байгаа.
Леди ГаГа: -Би бол өөрийгөө үнэлэгч!
2010 онд Viva Glam MAC хэмээх сайн үйлсийн арга хэмжээн дээр Леди ГаГа: -Би секст үгүй хэмээн хэлж байгаадаа өөрөө ч итгэхгүй байна. Би өөрийгөө хэт ихээр үнэлж цэгнэдэг. Ингэх нь нэн чухал. Хэрвээ тийм зүйл байхгүй бол эмэгтэй хүн гэж байгаад яахав дээ хэмээн ярьж байсан билээ. Харин 2011.07 сард Гага Ховард Стернтэй хийсэн ярилцлагандаа –Би өнгөрсөн шөнө сайхан сексдлээ хэмээн үнэлэмжээ “эвджээ”.
Колин Фаррелл аав болсон нь
Бритни Спирс, Мишель Родригес, Сальма Хайек, Пэрис Хилтон, Линдси Лохан гээд зартай хүүхнүүдтэй заваарч явсан энэ жүжигчин эр 2009 оны эхээр өөрийгөө үнэлэдэг болсон хэмээн мэдэгджээ. Түүний сэтгэлийг одоо ямар ч хүүхэн эзэмдэж, доглуулж чадахгүй хэмээсэн юм. Харин тэр оныхоо 9 сард нь Колин хэлсэн үгнээсээ буцаж Алиция Бахледа-Цуруш гэх жүжигчин бүсгүйг хөл хүнд болгочихсон байлаа
Алдарт эх 12 жил дур тавьж үзээгүй
Надя Сулейман Steppin’ Out сэтгүүлд өгсөн ярилцлагаараа жинхэнэ дуулиан дэгдээсэн. Тэрээр сүүлийн 12 жилд нэг ч удаа сексээс таашаал авч, дур тавиагүй тухайгаа ярьжээ. –Миний амьдралд нэг л найз залуу байсан. Би түүнд хайртай байгаагүй ээ. Зөвхөн түүнээс хүүхэдтэй болох хүсэлтэй байв хэмээн тэр 10 жил хамт амьдарсан нөхөр Марко Гутиерресийнхээ талаар дурсчээ. Сулейман түүнтэйгээ бараг сексддэггүй байсан гэнэ. –Би эрчүүдтэй секс хийхгүйгээр хэдэн ч жил байж чадна. Ер нь тийм их хэрэгтэй зүйл юм уу, секс чинь Надад бэлгийн харьцаанд орох ямар ч хүсэл алга хэмээжээ. Тэр одоогоор хэн нэгэнтэй болзох бүр үнсэлцэхээс ч дургүй нь хүрч байгаа ажээ.
R.Slava
www.miss.mn