Этгээд гаж үйлдлээрээ олны анхаарлыг татаж байдаг дуучин бол Лэди Гага юм. Түүнийг энэ содон байдал нь хэн нэгнийг дуурайсан бус харин яг л өөрийн дотоод сэтгэлээс нь гарч байдаг нь анзаарагдаж байдаг. Тэрбээр Канадад болсон шинэ цомгийнхоо нээлтэд зориулсан хэвлэлийн хурлын үеэр “Би сайн мэдэхгүй байна л даа. Энэ дэлхий дээр хэдэн уран бүтээлч байдгийг. Тэгэхдээ эмэгтэй, сингли ихэнх дуучин над шиг гаж болохыг хүсдэгийг би мэдэж байна. Тэр тусмаа өөртөө зохихгүй хувцас өмсөөд хүчээр гаж аашлахыг хараад суух өрөвдөлтэй байна” хэмээн хэлжээ.
Харин түүнийг ингэж хэлсэний дараа сэтгүүлчид түүнээс “Та Майли Сайрусыг хэлж байна уу” хэмээн асуухад тэрбээр “Үгүй ээ. Би Майли Сайруст хайртай. Тэр бол гаж нэгэн. Хэтэрхий гаж гэх үү дээ. Заримдаа би өөрийнхөө орон зайг түүнд алдахаас айдаг. Түүний дуу хоолой бол галт уул. Би энэ үгийг Кейти Перрид хэлсэн юм. Кейти намайг дуурайх хэрэггүй. Чамд гаж үйлдэл огтхон ч зохихгүй. Чи богинохон ягаан даашинз өмсөөд бусдын нүдэнд хөөрхөн эгдүүтэй, гэнэн царайлах чинь чамд зохино” гэж хэлжээ. Харин Кейти Перри өөрийнхөө тухай ингэж хэлсэний дараа өөрийн “Twitter” хуудаснаа “Чамайг уу, больж үз Гага” хэмээн жиргэжээ.