Завхан нутгаараа овоглосон МУГЖ С.Батсүх элдвийг сонирхож явдаг элдэвтэй нэгэн. Тэрбээр хээрээр аялаж эх нутгийн онгон байгалийг бишрэн ан гөрөө хийхийн дээр бөгж бугуйвчинд гар татдаггүй.
Хүүхэд байхаасаа л гуулин бугуйвчаар гангарч явсан гавьяат одоо цэвэр алтан бугуйвчаар гоёж явна. Түүнд үнэт эдлэлээр хийсэн дөрөв таван бугуйвч, бөгж байдаг ба арав гаруй хөөрөгтэй гэнэ.
Б.ЗОЛОО