Шилдэг аялал жуулчлалын мисс шалгаруулах “Мiss tourism queen international’ тэмцээн Хятадад болж өндөрлөлөө. Энэ. наадамд эх орноо төлөөлөн Азийн супер модель, мисс Т.Батцэцэг оролцсон юм. Тэрээр шилдэг усны хувцастай болон дэгжин мисс гэсэн хоёр шагналын эзэн болжээ.
Шүүгчид түүнийг хамгийн ялдам төрхтэй, үзэсгэлэнтэй бүсгүй гэж үнэлжээ. Т.Батцэцэг тэмцээний үеэр монгол бүжиг бүжиглэж толилуулсан байна. Түүнд Хятадын загварын агентлагаас шинэ брэндийнхээ нүүр царай болооч гэсэн урилга өгчээ.
Ч.ТУЛГА