Непал улсын 72 настай иргэн Чандра Бахадур Дангиг Гиннесийн номд дэлхийн хамгийн намхан хүнээр нэрлэлээ. Түүнийг зөвхөн дэлхийн хамгийн намхнаар нэрлээд зогсолгүй түүхэн дэх хамгийн намхан хүн гэсэн өргөмжлөл гардуулжээ.
Чандрагийн биеийн өндөр ердөө 54.6 сантиметр юм байна. Түүнээс өмнө дэлхийн хамгийн намхан хүний алдрыг филиппин эр Жунри Балуинга 60 сантиметр өндөр нуруугаараа хүртэж байсан юм.
Гиннесийн ном бий болсноос хойш 57 жил өнгөрөхөд Чандра шиг намхан хүнийг бүртгэсэн удаагүй юм байна. Чандра Непалын нийслэл Катмандугаас 400 километрийн зайд орших, алс бөглүү тосгонд амьдардаг юм байна. Түүний намхан нуруунаас гадна өндөр нас нь олны сонирхлыг ихэд татаад байгаа ажээ. Намхан нуруутай хүмүүс ихэвчлэн өвчин эмгэгтэй байдаг тул урт наслах нь нэн цөөн гэнэ. Гэтэл дэлхийн хамгийн намхан эр энгийн хүмүүсийн адил урт насалж буй нь олны сонирхлыг татжээ.