Орц:
2 өндөг
чимх давс
2 аяга сүү
1.5 аяга гурил
1 хоолны халбага сахар
1 цайний халбага baking powder
1/2 аяга ургамалын тос
хүсвэл 1 цайны халбага ваниллин
Заавар:
1. 2 өндөгөө сахар, давстай миксэрдэнэ.
2. Дээр нь сүү нэмээд үргэлжлүүлэн жоохон миксэрдээд гурилаа бага багаар нэмж хийнэ.
3. Зуурмаг чинь ерөнхийдөө шингэн болно.
4. Тэгээд baking powderаа хийж хутгаад ургамалын тосоо хийж сайн холино.
5. Зуурмагаа хийх хоорондоо хайруулын тавгаа маш сайн халаана.
6. Xав халуун хайруулын тавган дээр зурмагнаасаа хийгээд хайруулын тавгаа бүх тийшээ далийлгаж зуурмагаа нимгэн дугуй хэлбэрт оруулна.
Зах нь борлоод ховхроод ирэхээр эргүүлнэ.