Загвар зохион бүтээгч С.Ариунаа Япон Улсын нийслэл Токио хотод зохиогдож буй “Mercedes Benz Fashion Week Tokyo” шоунд оролцож, 2014-2015 оны намар, өвлийн шинэ загваруудаа толилууллаа. Түүний загваруудыг С.Төгс, Ц.Мичидмаа, Б.Галбадрах, Э.Энхболд, Ч.Сүбээдэй О.Билгүүн зэрэг монголын 13 загвар өмсөгч “The Lemons” хамтлагийн шинэ цомгийн дуун дээр олны хүртээл болгожээ.
Дизайнер С.Ариунаа Монголоос 20 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэн Токиог зорьсон бөгөөд “Ariunaa Suri” брэндийн 40 орчим иж бүрэн загвар, нийт 120 гаруй загвараар оролцсон байна. Тэрээр энэ удаагийн загварын коллекцидоо эрэгтэй хувцасны загварыг багтааснаараа онцлог байлаа. Мөн ноос, ноолуур, савхи гээд үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнүүдээсээ гадна маалинга даавуу гээд цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг онцлон оруулж загваруудаа хийжээ. Загварын чиг хандалыг хувьд аsymmetry буюу тэгш биш хэлбэрт байдлыг эсгүүртээ харуулан европын чиг хандлага дээр монгол этникийн маш нарийн жижиг деталиудыг шигтгэн оруулсан байна.
Дизайнер С.Ариунаагийн хувьд өнгөрсөн жилийн гуравдугаар сард “Mercedes Benz Fashion Week Tokyo” шоунд оролцож байсан юм.
Т.Жанна
– See more at: http://entertainment.time.mn/content/43246.shtml#sthash.dQApqtxC.dpuf