Амьдаар нь харсан чинь огт өөр юм гэх үг олонтаа сонсогддог. Зурган дээр үргэлж сайхан гардаг хүмүүсийг “фотогеничный” гэж нэрлэдэг. Фотогеничный байхад заавал төрөлхийн үзэсгэлэнт дүр төрхтэй байх шаардлагагүй аж. Тийм ч хөөрхөн биш атлаа дур булаам сайхан харагддаг загвар өмсөгчид бишгүй л байдаг шүү дээ. Фото нь тэр бүр бодит дүр төрхийг тусгаад байдаггүй. Үүний гол шалтгаан нь:
1. Фото нь хавтгай, бодит байгаа орчин нь зурагны хэмжээгээр хязгаарлагддаг.
2. Бодит өнгө, гэрэл, контраст нь фото дүрсэн дээрхтэй тэр бүр адилхан байж чаддаггүй.
3. Бодит байдал дээр тухайн объект өөр бусад олон зүйлээр хүрээлүүлсэн байдагтай холбоотой аж. Өөрөөр хэлбэл фото зургийн бодит байдал нь хэзээ ч зуун хувьтай байдаггүй байна. Фото зургийг хараад төрсөн сэтгэгдэл бодит байдалтай хэзээ ч нийцдэггүй бөгөөд үүнийг их аялдаг хүмүүс илүүтэй мэдэрдэг аж.