ОХУ-ын алдарт дуучин Филипп Киркоровын олон олон дуу Оросын хитүүдийг тэргүүлсээр ирсэн. Түүний цомгууд худалдаанд гармагцаа л борлогдож дуусдаг. Гэтэл саяхан түүнийг Польшийн хөгжмийн зохиолчид шүүхэд өгчээ. Учир нь түүний хит болсон нилээн хэдэн дууны ая нь Польшийн хөгжмийн зохиолчдын ая гэж үзэж байгаа бөгөөд үүндээ түүнийг нөхөн төлбөр төлөх ёстой хэмээн дуучныг шүүхэд өгчээ.
Одоогоор Киркоров энэ талаар мэдэгдэл хийгээгүй ч шүүхэд дуудагдсан хугацаандаа очихгүй, нөхөн төлбөр төлөхгүй бол түүнийг хуулийн дагуу хорих юм байна. Манай улсын хувьд ч гэсэн хулгайн уран бүтээл хичнээн билээ. Тэр болгонд уг нь хариуцлага хүлээлгэмээр л юм даа.
С.Анир