Загварын тайзан дээр гунхаж, миссийн тэмцээнд өрсөлдөж яваа залуухан, царайлаг бүсгүйчүүдийн тоо олширсон гэхэд болно. Тэгвэл сүүлийн үед миссийн тэмцээнд өрсөлдөж байгаа залуухан охидод сэтгэл их л дундуурхан байгаагаа Топ модель Э.Сэлэнгэ нэгэн хэвлэлд илэрхийлжээ. Тэрээр “Гоёл-2010” наадмын “Шилдэг загвар өмсөгч”, “Гоёл-2011” наадмын топ модель мөн “Asian super model-2009” тэмцээний ялагчаар шалгарч байсан билээ. Харин сүүлийн үед зохиогдож байгаа миссийн тэмцээнүүдийг хараад ихэд л ундууцдаг болжээ. Учир нь 15-хан настай охид сайхан бүсгүйн шинж төрхийг илэрхийлнэ гэхэд арай л эртэднэ. Насанд хүрээгүй охид гадаад байдлын хувьд эмэгтэй хүний жинхэнэ гоо сайхан нь бүрэлдэж амжаагүй гэж дүгнэдэг байна. Топ модель Э.Сэлэнгэ хэлэхдээ “Олон зүйл дээр бэлэн болоогүй байж яарах хэрэггүй. “Цагийн юм цагтаа” гэдэг шүү дээ гэсэн байна.
Д.Отгон www.secret.mn