Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч өнгөрсөн сард иргэдийн 41.8 мянга болжээ. Үүнээс 21.3 мянга нь эмэгтэйчүүд байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдэгдлээ.
Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 34.3 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 917 буюу 2.6 хувиар буурчээ. Харин өмнөх сараас 821 буюу 2.5 хувиар өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 17.6 мянга буюу 51.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр өсчээ. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2014 оны эхний улиралд ажилгүй 16.6 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан дөрвөн мянган иргэн ажилд зуучлалаар оржээ. Харин 5.6 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.