Ресторан, кафе зэрэг газар хооллох нь нэн ялангуяа эмэгтэйчүүдийн таргалах гол шалтаг болдог гэж хоол судлаачид үзэж байна. Долоо хоногийн таван өдөрт нь ресторан, кафе газар хооллох дуртай эмэгтэйчүүд өдөрт дунджаар 300 каллори илчлэг илүү хэрэглэж үүнээсээ болж таргалдаг байна.
Харин гэрийн эзэгтэй нар гэртээ байгаа ч төдийлөн таргалдаггүй байна. Учир нь хүн гэртээ байхдаа цадталаа иддэггүй бага багаар олон удаа хооллодог байна. Иймд ресторан кафе, цайны газар хооллохдоо тослог багатай, биед шим тэжээлтэй витаминлаг зууш сонгох нь чухал. Хэт тарган хэлбэр галбиртай махлаг бие эмэгтэй хүнийг гутааж байдгийг амьдрал бэлхнээ харуулж байна.