Ханхүү Уильямын гэр бүл дахин бүл нэмэх гэж байна гэх мэдээлэл Английн хэвлэлүүдэд цацагдаад эхэлжээ. Гэхдээ ингэж шуугих үндсийг ханхүү өөрөө тавьсан аж. Учир нь Шинэ Зеландын иргэн нэгэн эмэгтэй Уильямийн хүүд зориулан өөрийн гараар бүтэн дөрвөн сарын турш нэхсэн ноосон алчуураа бэлэглэсэн байна.
Харин Ханхүү Уильям энэ үед “Магадгүй та тун удахгүй дахин нэг ийм бэлэг урлах хэрэг гарах байх даа” хэмээсэн байна. Үүнээс үүдэн тэднийг дахин хүүхэдтэй болох нь гэсэн яриа гарсан гэнэ.
Гэхдээ үүнийг шинэ хүний тухай биш харин бяцхан Жорж өдөр сараар өсч буй болохоор удахгүй багадаж дахин шинийг хийх хэрэгтэй болох байх гэсэн санаа хэмээн тайлбарлах нэгэн ч байгаа гэнэ.