Содон хэв маягтай хувцаслалт, өвөрмөц үглэлт, гайхалтай биеийн галбираараа олныг анхаарлыг татаж чаддаг реппер Ники Минаж гэрлэхээр төлөвлөж байгаа аж. Элдэв хэрэг тарьж, тэр бүр залуустай нэр холбогдоод байдаггүй болохоор шүтэн бишрэгчид нь түүнийг хүмүүжилтэй хэмээн нэрлэгддэг гэнэ. Тэрбээр найз зауу Сафари Самуэлстэй хамт авахуулсан зурагтаа сүйн бөгж зүүсэн байжээ. Тиймээс хос бөгж ядам хуруундаа ижилсүүлэн зүүсэн хосуудыг нууцаар сүй тавьсан байх гэх цуурхал олон нийтийн чихэнд хүрчээ. Гэвч үүнд Ники Минаж болон Сафари Самуэлс хоёрын хэн хэн нь тайлбар өгөөгүй байгаа юм.