Усны дэглэм:Өглөө, орой ус уухынхаа өмнө хөнгөн зууш(Хүнсний ногооны зутан шөл, жимс идэх, ногооны салат гэх мэт), ямар нэг каллор багатай хоол идэж юм идэх хүслээ дарах хэрэгтэй. Уух усандаа чихэрлэг амттай зүйл нэмэх хэрэглэхгүй харин витамин хийж уугаарай. Устай хамт ямар ч хоол, хүнсний зүйл идэж болохгүй. Усандаа өдөр ирэх тусам витамин нэмж, тэжээллэг хоол, хүнсээ багасгаснаар та турах болно энэхүү дэглэмийг тогтмол 1 сард нэг 7 хоног барьвал үр дүнтэй.
Жүүсний дэглэм:
Бүх төрлийн жүүс нь тураах үйлчилгээтэй байдаг ба энэхүү дэглэмийг хамгийн ихдээ 3 өдөр барьдаг. Та зөвхөн цэвэр жимсний болон хүнсний ногооны жүүсыг уух хэрэгтэй. Өдөрт ганц удаа хооллох ба витамин, тэжээлээр баялаг жүүс сонгоорой. Жүүсэнд агуулагдаж байгаа элементүүд нь таны биений илүүдэл бодисыг гадагшруулах эргэлтийн тогтолцоог бий болгодог ба ингэснээр та жингээ хялбархан хаях болно.
Ходоод цэвэрлэх ба Агч модны шүүсний дэглэм:
Зөвхөн шингэн хүнс хэрэглэдэг дэглэм юм. Усандаа Ач модны шүүс, лимон, улаан чинжүү хийнэ сайтар хутган өдөрт 6-12 стикон ууна мөн өдөрт 2 удаа гэдэс цэвэр ургамлын хандтай цай ууна.Ингэснээр биеийн илүүдэл өөхийг задлах мөн гадагш ялгаруулах процесс сайжирдаг. Улмаар маш богинохон хугацаанд жингээ өөрийн хүссэн хэмжээндээ оруулах боломжтой.
Байцааны шөлний дэглэм:
Энэхүү дэглэм таньд нэг долоо хоногт 6 кг жин хасахад тань тусална.
Өөх тосгүй ургамлын гаралтай шөл. Шөлөнд тань янз бүрээр боловсруулсан төрөл бүрийн сортын байцаа байх юм. Мөн байцааны салат, будаа, эрдэнэ шишийн мах, хүнсний ногоо, бүх төрлийн жимсийг тохируулан хэрэглэж болно. Давс л хэрэгэж болохгүй. Хааяа ганц өндөг нэмж идэхийг зөвшөөрнө. Оройн хоолондоо нэг аяга тараг ууна. Чихэргүй цай юмуу эсвэл кофе зөвхөн өглөө ууна, бусад үед ус уух хэрэгтэй.
Танд амжилт хүсье