Сургамжит өгүүллэгээс
Өглөө бүр Африкт нэгэн зээр сэрнэ. Толгойд нь ганц л бодол эргэлдэнэ. Хамгийн хурдан давхидаг арслангаас илүү хурдан давхих. Эс бөгөөс арслангийн хоол болно.
Өглөө бүр африкт нэгэн арслан сэрнэ. Толгойд нь ганц л бодол эргэлдэнэ. Хамгийн хурдан давхидаг зээрнээс илүү хурдан давхих. Эс бөгөөс өлбөрч үхнэ.
Та арслан ч байсан зээр ч байсан хамаагүй өглөө болоход л давхих хэрэгтэй гэдгээ бүү март. Хэрэв та арслан байгаад, өмнөх өдөр хамгийн хурдан давхисан зээрийг барьж чадаагүй бол, мөн өнөөдөр зээр барихыг хүсч байвал нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хамгийн удаан зээр ч таниас хурдан болохыг. Тэгвэл та өнөөдөр өчигдрөөсөө илүү хурдан давхиж байж энэ уралдаанд ялагч болох болно. Хэрэв та зээр байгаад өчигдөр арслангийн идэш болохоос зайлж чадсан бол мөн өнөөдөр ч идэш болохыг хүсэхгүй байгаа бол хурдаа өчигдөрийнхөөсөө ихэсгэх хэрэгтэй. Учир нь өнөөдөр таны ээлж ч байж болох юм.
Өөрөөр хэлбэл амьдралын уралдаанд хоцролгүй үлдэх ганц л зам бий. Өчигдрөөс хурдан давхих… Үүнээс түүнээс, тэрнээс энэнээс биш. Өчигдрөөсөө хурдан давхих. Та тийм байж чадах уу?