Зохиолч Шүүдэрцэцэгт өөрийнхөн зурагтай бялуу бэлгэнд иржээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Миний зурагтай бялуу. Гэнэтийн бэлэг байсан шүү! ” Батбайгаль”-ийнхан ингэж бялууныхаа суун крем дээр зураг хэвлэдэг технолог анх удаа оруулж ирсэн байна лээ. Кино группийнхэнтэйгээ бялуугаа хувааж идсэн” хэмээн бичжээ.
Тэрээр сүүлийн өдрүүдэд ихэд завгүй байгаа. “Шүүдэр” продакшны дэлгэцийн 2 дахь бүтээл “Улаан даашинз” кино хийгдэж байгаа. Эх үрийн нандин холбоо, хүний амьдрал нэг удаа л үргэлжилдэггүй, урьд хойд нас гэж байдаг тухай өгүүлсэн уянгын драмын кино юм. Тэгвэл “Улаан даашинз” киноны зураг авалт дуусчээ. Тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна.