“Sweetymotion” хамтлагийн сэргээн дуулсан “Хайрласан хайр”-ыг зохиосон “Жигүүр гранд” группийн Ерөнхийлөгч Д.Баттөр энэ дууг эхнэртээ зориулж бичиж байжээ.
“Хайрын хорвоог хамтдаа туулъя Халуухан зүрхэндээ чамайгаа хайрлая би” хэмээх мөр түүнийг эхнэртэйгээ танилцаад удаагүй байх үед гэнэтхэн орж ирсэн гэдэг. Улмаар бусад үг, аялгууг нь хийснээр энэ дуу тэдний амьдралын нандин дурсамжийг хадгалан үлджээ.
Д.Баттөрийн эхнэр нэгэнтээ “Ээжид маань гурван өрөө байр бэлэглэхэд хамгийн их баярлаж байсан” гэж ярьж байсан. Мэдээж өөрөөр олон удаа баярлуулсан байж таарна. “Сингапурт наймаа хийдэг байхдаа байсан бүх мөнгөөрөө надад зүүлт аваад хүрээд ирсэн байж билээ” хэмээн тэр нандин үеэ дурссан байдаг.
Дэр нэгтгээд хорин хэдэн жилийг хамтдаа туулсан энэхүү хос сүлд болсон энэхүү дууг МУГЖ Т.Ариунаа дуулж байсан бөгөөд улмаар “Sweetymotion” хамтлаг саяхан шинэчлэн дуулсан нь үзэгчдээс бүр ч өндөр үнэлгээ аваад байна.
М.Жаргал