Зуурмагт:
- гурил 250гр
- өндөг 1ш
- давс
- цөцгийн тос 125гр
Шанзанд:
- гахайн мах 150гр
- цөцгий 150гр
- өндөг 2ш
- үйрүүлсэн бяслаг 100гр
- жижиглэсэн яншуй 1х/х
- давс, перец
- нунтагласан задь
Бусад:
- дугуй хэв 8ш /10 см-ийн диаметртэй/
- мөнгөлөг цаас
- Гурил, өндөг, цөцгийн тос, давс зэргийг нийлүүлж, 4х/х ус нэмээд зуурмаг бэлтгэнэ. Зуурмагийг саванд хийж таглаад хөргөгчинд 1 цаг тавина. Үхрийн махыг жижиглэн хэрчээд өндөг, цөцгийн, бяслаг, яншуйтай нийлүүлэн давс, перец, задь нэмээд сайтар хутгана.
- Хэвийг тослоод шарах шүүгээг 200 хэм хүртэл халаана. Зуурмагийг бага зэргийн хуурай гурил цацсан вандан дээр элдэнэ. Зуурмагийг 8 хэсэг болгон хуваагаад хэвэнд хийж дээр нь шанзыг овоолон хийгээд шарах шүүгээнд 10-12 минут жигнэнэ. Дараа нь хэвийг мөнгөлөг цаасаар битүүлээд 10-12 минут үргэлжлүүлэн жигнэнэ.