Хэд хоногийн өмнө Голланд улсад хаалгаа нээсэн бусдад нөгөө ертөнцөд очиход нь тусладаг эмч нарын дуудлагын алба 60 гаруй захиалга авсан нь уг албаны боломжоос хамаагүй их байгаа аж. Өдгөө энэ алба эмч нарын зургаан багаас бүрддэг юм. Байгууллагын захирлын өгүүлснээр бол захиалгын тоо цаашид ч өсөх юм бол ирэх сард нэмж эмч нарын баг байгуулах шаардлагатай болно.
Эмчлэгч эмч нар нь тэдэнд туслахаас татгалзсан тохиолдолд дуудлагын эмч нарын баг хүнд өвчтөнүүдэд туслах үүрэг хүлээнэ. Нойрсуулалтыг үхлийн тун бүхий тариа хийх юм уу эм бэлдмэл уулгаж гүйцэтгэдэг байна. Голланд улсад 2002 онд эмч нарын тусламжтайгаар амиа хорлох явдлыг хуульчилж өгсөн билээ. Ийм эрхийг эдгэшгүй өвчин тусч хүчтэй шаналж буй иргэд эдлэх ёстой юм. Амиа хорлохыг шийдсэн өвчтөнүүд үхэх тухай шийдвэр гаргаснаа тодорхой мэдэгдэх учиртай аж.
www.wikimon.mn