– Та өөрийгөө жирэмсэн болсноо мэдсэн даруйдаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж, зөвлөгөө авч, шаардлагатай шинжилгээг өгөх хэрэгтэй.
– Учир нь дараа нь гарах ямар нэгэн таагүй үзэгдэл, нөхцөл байдлаас өөрийгөө болон хэвлий дэх үрээ хамгаалахад тань тустай юм.
– Цус болон шээсний шинжилгээ, цусны биохимийн шинжилгээ өгч анализ хийлгэх нь таны бие организмын байдал хэвийн байгаа эсэхийг тогтооно.
– Цусан дахь шинжилгээгээр В, С гепатитын вирүс болон вирусын халдвар байгаа эсэхийг олж илрүүлнэ.
– Хэрвээ жирэмсний үед ямар нэгэн хүндрэл байхгүй бол Эхо-д 18 долоо хоногтойд мөн 33-34 долоо хоногтойд харуулахад зүгээр.
– Гэхдээ хоёроос илүү харуулж болохгүй. Эхо-д их үзүүлэх нь хортой гэсэн ойлголт эмэгтэйчүүдийн дунд байдаг. Гэхдээ энэ нь өрөөсгөл ойлголт юм.
– Түүнчлэн тококардиографийн шинжилгээ өгөх.
– Энэ нь эхийн хэвлий дэх хүүхдийн биеийн байдал болон зүрхний цохилт ямар байгаа эсэхийг тодорхойлно. Үүний дараагаар генетик, имунолог, эндокринологийн сорил өгнө.
– Энэ нь эхэд ямар нэгэн удамшлын болон тодорхой өвчин байгаа эсэхийг олж тогтооно.
– Эцэст нь хэлэхэд төвөгшөөж, хойшлуулалгүй цаг тухайд нь шаардлагатай шинжилгээг өгч байх нь та болон таны хэвлий дэх хүүхдэд хэрэгтэй төдийгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж чадах болно.