Рио-де-Жанейрогийн их сургуулийн эрдэмтэд кофены ид шидийг судалж урьд өмнө мэдэгдэж байгаагүй нэгэн сайн чанарыг нь олж тогтоожээ. Тэдний судалснаар кофенд шүд цоорох өвчнөөс сэргийлэх бодис агууллагддаг аж. Кофе дэлхий нийтээр хэрэглэдэг элдэв төрлийн ундааны 30 хувийг эзэлдэг. Гэхдээ хүмүүст кофе их хэрэглэх нь эрүүл мэндэд таагүй гэсэн ойлголт байдаг. Харин эрдэмтдийн сүүлийн жилүүдэд хийсэн олон олон туршилт судалгаа кофе эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлэх элементүүд агуулдаг гэдгийг нь тогтоож буй юм. Түүний нэг нь Бразилийн эрдэмтдийн судалгаа болов. Зарим төрлийн кофены үрэнд амны хөндийн өвчлөлийг саармагжуулах, шүд цоорч хорхой идэхээс сэргийлж чадах нэгэн төрлийн ид шид бий гэнэ.
ӨДРИЙН ШУУДАН