Бүр 2000 оны тавдугаар сард Гиннесийн дэлхийн дээд амжилтын нүүрэн дээрээ 192 цоолбортойгоор тодорсон нэгэн бүсгүй байдаг аж. Дэвидсон гэх энэ бүсгүй 2001 оны 8-р сарын 9-ны өдөр дахин шалгуулсан гэнэ.
Тухайн үед цоолуулсан газрууд нь 720 болсон байжээ. 2005 онд Эдинбургийн наадмын үеэр түүний биенд 3950 цоолбор байгааг тоолж олныг алмайруулж байсан гэнэ. Бразилд төрсөн тэрээр 42 настай сувилагч мэргэжилтэй нэгэн.
Дэвидсон 2011 оны зургадугаар сарын 8-нд Дуглас Уотсон гэгч залуутай гэрлэсэн. Хосууд өдгөө нь Шотландын Эдинбургт амьдарч байгаа ажээ. Тэд үнэт эдлэлийн дэлгүүр ажиллуулдаг гэнэ.