Канадын алдарт дуучин Жастин Бибер хүний эд хөрөнгө сүйтгэсэн хэргээр хоёр жилийн тэнсэн харгалзах ял авчээ. Британийн ВВС мэдээлснээр, залуу дуучин од маань шүүхийн шийдвэртэй заргалдах бодолгүй байгаа аж.
Лос-Анжелесийн тойргийн шүүхээс түүнд 81 мянган долларын торгууль оногдуулан, таван өдөр нийгмийн туст хөдөлмөр эрхлэх шийтгэл оногдуулсан байна. Мөн шүүхээс залуу дуучныг уур хилэнгээ жолоодох 12 долоо хоногийн курст суралцахыг албадсан гэнэ.
Энэ оны нэгдүгээр сард 20 настай дуучин залуу Калифорни мужийн Калабасас хот дахь хөршийнхөө байшин руу өндөг шиджээ. Хөрш эр цагдаад гомдол гарган, Жастин Биберийн өндөг шидэж байх үеийн бичлэгийг хавсарган өгсөн аж.