Тупак Шакур нь 1971 оны 6 сарын 16 нд төржээ .Тэр нийтдээ 75 сая цомог зарснаар дэлхийн хамгийн их цомог зарсан хүмүүсийн нэг болсон юм.Түүнчлэн мөн улс төрийн идэвхтэн , кино жүжигт гэх мэт олон янзын мэргэжил сонирхолтой байжээ.Пакын ихэнх дуу нь хүчирхийлэл,нийгэм,ядуусын хороолол,арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг байсан ба алдар нэр хүндийн гараа нь “Digital underground” хамтлагийн бүжигчин гэдэг цолоос эхэлсэн байдаг.
Түүний эцэг эх нь хоёулаа “Black Panther Party” буюу “Хар арьстны улс төрийн бүлэглэл”-ийн гишүүн байсан. Тупак бага насаа “The Bronx” дүүрэгт өнгөрүүлжээ . 1988 онд MC NewYork гэх нэрээр Өсвөр насандаа дуулж эхлэн улмаар 1990 онд “Digital Underground”-ийн нэгэн гишүүн болон Same Song гэх дуугаар уран бүтээлийнхээ эхлэлийг тавьжээ. Түүний дараагаар Tupac гэх нэрээрээ “2Pacalypse Now” гэх анхны бие даасан уран бүтээлээ туурвисан байна. Мөн 1992 онд харуудын амьдралыг өгүүлэх “Juice” хэмээх кинонд тоглож жүжигчин хэмээх нэрийг ч зүүгээд авчээ.
1996 оны 9 сарын 7-нд , “Las Vegas”-д өөрийн найз болох MikeTyson ийн тоглолтыг үзээд харих замд нь , Каддилак унасан хэсэг залуус түүнийг 4 удаа буудсан бөгөөд тэрээр хүнд шархны улмаас 9 сарын 13-нд , 25 хан насандаа хорвоог орхижээ. Түүний үхлийг West East ийн мөргөлдөөнтэй холбон тайлбарладаг хүмүүс олон ч , одоог хүртэл түүнийг хороосон гэмт хэрэгтнүүд олдоогүй хэвээр байна.
Тупак нас барснаас нь хойш ч нэлээд хэдэн тооны шинэ cd, дуунууд худалдаанд гарсаар байгаа. Фенүүдынх нь дунд түүнийг амьд байгаа гэсэн цуурхал яриа ч гэсэн олноор гарсаар ирсэн. Тукапын хип-хоп урлагт үзүүлсэн нөлөөг Nas, Eminem, Bow-wow, T.I, Nick Cannon, Snoop Dogg, Nate Dogg, Jay-z, DR.DRE, Treach, Method Man, Will Simth, Elton John, Nelly, Usher, үнэлэн дэлхийн номер нэг реппер хэмээн хүлээн зөвшөөрдөг байна.