Өмнөд Солонгосын төдийгүй Азийн нэрт хөлбөмбөгчин Пак жи Сон хуримаа хийлээ. Түүний эхнэр болсон бүсгүй нь тус улсын SBS телевизийн спортын сэтгүүлч юм. Хосууд өчигдөр Сөүл хотноо хуримаа хийсэн бөгөөд өнөө өглөө бал сарын аялал хийхээр европын улсыг зорьжээ. Пак жи Сон нь цагтаа Английн алдарт Манчистер Юнайтед клубт тоглож байсан юм.