Польш улсын Домброва Гурнича хотод Вацлав Циолковскийн дурсгалд зориулсан эрэгтэй чөлөөт бөхийн ХХIII дахь болон эмэгтэй чөлөөт бөхийн “Poland Open” ХYIII дахь уламжлалт олон улсын тэмцээн өчигдөр өндөрлөв.
Энэ тэмцээнд манай эмэгтэй баг 11 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож 3 алт, 1 мөнгө, 3 хүрэл нийт 7 медаль авч сайхан амжилт гаргалаа.
Гавьяат тамирчин С.Батцэцэг алт, 55кг С.Бямбацэрэн алт, 60кг С.Цэрэнчимэд алт, 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа мөнгө, 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг, 55кг П.Орхон хүрэл, 75 кг-ын жинд гавьяат тамирчин О.Бурмаа нар хүрэл медаль авлаа.