“Boom town” хамтлагийн дуучин Б.Тамир жүжигчин аав, ээжийнхээ авьяасыг өвлөж, УДЭТ-т данстай болоод багагүй хугацаа өнгөрч байна. Тэрбээр анхны амьдралаа жүжигчин Золзаяатай эхлүүлж байсан ч удалгүй хоёр тийшээ болсон.
Тэрбээр хоёр дахь амьдралаа жүжигчин Н.Мөнхсоёлтой эхлүүлсэн ч мөн л салж байгаа гэх мэдээлэл чих дэлсэх боллоо. Б.Тамир салсан тухайгаа “Дахиад л сайн таньж мэдээгүйгээсээ болж саллаа. Дахиж хүнд итгэхгүй байх аа. Итгэл минь дууссан” хэмээжээ.
uls.mn