Колумбын алдарт дуучин Шакира ая зохиогчийн бүтээлийг шууд бусаар хуулбарласан гэж Нью-Йорк дахь Холбооны шүүх үзжээ. Шакирагийн испани хэл дээр дуулсан “Loca” нь Доминиканы дуучин Рамон Ариас Вазкезын бүтээл мөн гэж шүүгч Элвин Хеллерштейн мэдэгдлээ. Шакирагийн дууг бичсэн Белло нь Ариасаас хулгайлсан бололтой. 2010 онд гаргасан энэ дуу нь олон сая хувиар зарагдаж, Латин Америкийн чартуудыг тэргүүлсэн юм. Тиймээс дуучин Ариасын зохиогчийн эрхийг хамгаалдаг “Mayimba Music” компани зарга мэдүүлжээ. “Loca” дууг англи хэл дээр бас дуулсан байдаг юм.
24tsag.mn