Би нөхөртэйгөө 9 жил амьдарч байна. 2 хүүхэдтэй. Энэ 9 жилийн хугацаанд олон ч зүйлийг давж гарсан. Нөхөр маань хэд хэдэн эмэгтэйтэй холбогдож нэгтэй нь бүр намайг жирэмсэн болсны дараа хүртэл уулздаг унтдаг байсан гэдгийг саяхан мэдсэн. Харин төрсний дараа харьцаагаа тасалсан хойно нь би бүүр сүүлд мэдсэн болохоор өнгөрсөн цаг үед нь асуудлыг орхихоор шийдсэн.
Одоо бол нөхөр маань их зүйл ойлгож гэр амьтай архи дарс уухгүй, амьдралдаа хариуцлагатай ханддаг болсон. Тийм болохоор би уужуу хандахаар шийдсэн юм. Ер нь бол би өөрийгөө тэвчээрийнхээ хүчээр гэр бүлээ өдий дайтай авч үлдсэн гэж боддог. Оршил нэг иймэрхүү.
За захиа бичих болсон шалтгаан нь жирэмсэн байхад өөр хүнтэй явдаг байсан гэдгийг дээр хэлсэн. Яаж тэр хүүхэнтэйгээ унтчаад балиар эрхтэнээ хүүхэд нь байгаа газар луу хийдэг байсан юм бүү мэд. Сэжигийн санагдаад одоо ч гол горойж хоолойд нулимс амтагддаг. Бага маань их өвдөмтгий, бэртэмтгий. Ер нь л их айлгадаг хүүхэд. Хүүхэд өвдөхөөр аргаа барах үед юу эсийг хийх вэ дээ. Төвдөд олон жил суусан лам хүнд үзүүллээ. Би шашинг сэтгэлийн зүйл гэж боддог. Нэг ном уншуулчаад одоо дажгүй дээ гэж бодохоор тэр тайвширсан сэтгэлийн эерэг энерги нөлөөлдөг гэж л боддог.
Тэр лам ч юу ч асуулгүй бидний амьдралыг мэддэг хүн шиг л зөндөө ярьлаа. Тэгснээ манай хүнийг нэг бус хүнтэй холбоотой байсан талаар хэллээ. Би ч мэдэж байсан болохоор чимээгүй л байлаа. Тэгсэн ингэж ярьлаа. Гэр бүлийн хоёр бол аура-гаараа нэгэн цул болсон байдаг. Өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж хоёр хүн хөлсөө гаргахаар тэр хүрэлцэхүй үед хүний аура нөгөө хүнийхээ энергиэр бохирдож байдаг гэнэ.
Эхнэр хүн садарлавал нөхрөө бузарлаж нөхрийн ажил үйлс доройтож, хийморь сүр сүлд нь урууддаг. Өрхийн тэргүүн садарлавал тэр нь үр хүүхэддээ нөлөөлдөг. Босгож бий болгосон амьдралаа тоосго өрж байшин барьж байна гэж бодвол барьж байгаа байшин чинь доороосоо нурж байна гэсэн үг гэж хэллээ. /Тэр хүний ярьсан зүйлийг ерөнхийд нь утгыг нь гаргалаа/
Тэндээсээ гараад нөхөр маань нилээд бодолд автсан. Өнгөрсөн бүхэндээ харамсаж байгаа бололтой. Өөрийнх нь тэнэглэлийн хариуд хүүхдүүд нь өвдөж зовдог гэхээр хэн л таатай байх вэ дээ.
Ийм захиа бичихийн учир нь хэрэв амьрал чинь болж бүтэхгүй асуудал гараад байгаа бол, нөхөр чинь олхиогүй байгаад байгаа нь магадгүй үнэнч биш байдлаас чинь болсон ч байж болно шүү дээ.
Би дотроо нөхөртөө итгэхгүй дахиад хуурах байх гэж харддаг байсан. Одоо харин тийм зүйл сонссон нөхөр маань дахин өөр хүнтэй орооцолдохгүй байх гэж итгэх болсон. Хардахгүй байж чаддаг болсон. Тийм зүйл сонсчоод явалдаад байвал дэндүү тэнэг хэрэг болох биз. Ойлгоход хэцүү утгагүй биччих вүү дээ. Та энэ талаар өөрийн бодлоо хуваалцаач.