Попын хаан агсан Майкл Жексоны 16 настай охин Пэрисийг жирэмсэн хэмээн таамаглаж байгаа ажээ. Энэ талаар түүний найз охины ярьснаас эш татан “Daily Star” нийтэлжээ.
Үнэхээр ч түүний гэдэс бага зэрэг томорсон бөгөөд үдэшлэг дээр согтууруулах ундаа бус ус ууж байсан аж. Үүнээс гадна тэрбээр нууц найз залуутайгаа хамт сүйн бөгж сонгоод явж байсан гэнэ. Харин Пэрис энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.