Өнгөрсөн сарын сүүлээр Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар Францад хуримаа хийсэн билээ.
Тэд энэ үеэр гэрлэлтийн гэрээ байгуулсан байна. Ингэхдээ хэрэв Брэд өөр хэн нэгнийг сонирхож, сонгох юм бол Жолид их хэмжээний мөнгө төлөөд зогсохгүй хүүхдүүдээ дахиж хэзээ ч харахгүй гэнэ. Түүнчлэн тэд гэрээслэлдээ бүх хөрөнгөө хүүхдүүддээ өвлүүлэх болжээ.