Ард түмний гавъяат, олон хэлээр торохгүй ярьдаг гэдэг Арго багш өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд “21 мянга” нэртэй номынхоо талаар мөн хошин урлагийн шинэ театрынхаа “21 мянга” шинэ хошин шоу тоглолтын тухай мэдээлэв.
Түүний хэлснээр “21” гэдэг тоо түүний хувьд ихэд билэгшээлтэй тоо гэнэ. Тэрээр хүүхэд насаа өнгөрүүлсэн Баянзүрх дүүрэгт байдаг гэр нь 21 дүгээр байрны 21 тоот дугаарын хаалга байснаас гадна 21 гэдэг тоо түүний амьдралын чухал мөчүүдэд тохиосон гэв.
Түүнчлэн төрөөс ард түмэнд 21 мянган төгрөг өгч байгаа нь билэгшээлтэй санагдсан тул “21” мянга нэртэй хошин өгүүллэгийн шинэ ном гаргасан аж. Арго багшийн жинхэнэ мэргэжил нь хэл уран зохиол, нийгмийн салбар бөгөөд ном бичихэд хэцүү биш байсан гэнэ.
Уг номын нээлт маргааш Интер ном их дэлгүүрт болох тул сонирхсон хүн бүхнийг урив.Нээлтийн үеэр эхний 21 худалдан авагчдад “21 мянга” нэртэй UB palace-д болох хошин шоу тоглолтынхоо тасалбарыг бэлэглэх гэнэ.
Түүний найруулсан уг тоглолт нь Монголын хошин урлагийг шинэ шатанд хүргэнэ гэдгийг тэрээр амалсан бөгөөд хошин урлагийн зохиолч байхгүйгээс студи продакшнуудын тоглолтууд нэгэн хэвийн байна гэлээ.
factnews.mn