Кембрижийн гүнгийн ахайтны биеийн байдал ордны эмч нарыг тун их түгшээж байна. Хоёр дахь хүүхдээ тээж байгаа тэрбээр анхны жирэмслэлт дээрээ хордлого маш ихээр өгч байсан. Тэгвэл удаах хүүхэд нь үүнээс ч илүү аюулд өртөөд байгаа гэнэ.
Саяхан л тэрбээр ордноос гарч, ээжийндээ цэвэр агаар амьсгалж, сувилуулахаар явсан юм. Түүний ээж Кэрол Миддлтон ч охиныхоо хордлогыг тайлахын тулд ардын эмчилгээ хийж, бүхий л чадлаа дайчилж байгаа гэнэ. Гэсэн ч ахайтан илт турж эцэн, хордлого өгсөөр байна.
Хатан хааны гэр бүлийнхэнтэй ойр эх сурвалжийн мэдээлснээр Кейт Миддлтон өдөр 30 удаа бөөлжиж, хэдэн кг жин хаясан гэнэ. Ингэж ихээр жин алдах нь хүүхдээ цаашид тээхэд хүндрэл учруулна гэж эмч нар үзэж байгаа юм байна.