Английн Хөл бөмбөгийн холбоо улсынхаа шигшээ багийн тоглогчдод 2012 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд эхнэр болон найз хүүхнүүдтэйгээ цуг явахыг зөвшөөрчээ. Шигшээ багийн ахлах дасгажлуулагч, Италийн иргэн Фабио Капелло ойр дотныхоо хүмүүстэй хамт байх юм бол тоглогчид нь тоглолтод илүү сайн бэлтгэгдэнэ гэдэгт итгэж байна. Евро-2012 тэмцээн Польш, Украин улсуудад зохиогдох билээ. 2006 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Будант Альбионы шигшээ баг хагас шигшээ тоглолтоос мултарсны дараа багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Шведийн иргэн Свен-Горан Эрикссон хөлбөмбөгчдөө эхнэр болон найз хүүхнүүдтэй нь хамт байлгахыг зөвшөөрснийхөө төлөө хүчтэй шүүмжлэл хүртсэн юм.
Гэхдээ дасгалжуулагч Капелло шигшээ багийн тамирчид бэлтгэлдээ гарсан үеэрээ ойр дотныхонтойгоо бэлтгэлийн танхимд болоод зочид буудалд уулзалдахын эсрэг байдаг билээ. Английн шигшээ багийн тоглогчдын эхнэрүүд ихэнх нь загвар өмсөгч, дуучин бөгөөд нөхрүүдээсээ тусдаа амьдран тоглолтын бус цагаар тэдэнтэйгээ дундын нутаг дэвсгэр дээр уулзалдах төлөвтэй байна. Түүнээс гадна итали дасгалжуулагч бүгдээрээ хамтдаа сууж хооллохыг шаардаж байгаагаас гадна багийн цугларалтад гар утастайгаа ирэхийг хориглосон шийдвэр гаргажээ. Мэдээж хэрэг тэрбээр өндөр сахилга баттай байхыг анхааруулав. Хэн ч бэлтгэл сургуулилтад хоцорч ирэх ёсгүй юм.