“Хоббигоо ажил болгосон хүмүүс хэзээ ч ажил хийгээгүй юм шиг амьдардаг” гэсэн үг байдаг. Мэдээж дуртай ажлаа хийж, зуун хувь сэтгэл ханамжтай амьдрахыг хүн бүхэн мөрөөддөг шүү дээ.
Тэгвэл энэ дэлхий ертөнцөд бидний санаанд ч оромгүй “мөрөөдлийн” гэж хэлж болохоор ажлууд бас байдаг ажээ. Хорвоогийн хамгийн сонирхолтой бөгөөд таашаалтай ажлуудын талаар өгүүлэх нийтлэлийг уншаад танд ажлаа солих хүсэл төрөхийг ч үгүйсгэх аргагүй юм.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
МЭРГЭЖЛИЙН “ТЭВРЭГЧ”
Ажлын урт өдрийн алжаал ядаргаагаа тайлахын тулд зарим хүмүүс мэргэжлийн тэврэгч дуудаж хөлсөлдөг байна. Энэ бизнес анх Японд үүссэн бөгөөд бусад улсуудад хурдацтай тархаж одоо Хойд Америкт хүртэл амжилттай цэцэглэж байгаа ажээ. Мэргэжлийн тэврэгч нар ажлын хөлсөө цагаар тооцож авдаг ба өдөрт чамлахааргүй орлого олдог гэнэ.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
АЛДАРТНУУДЫГ ОРЛОГЧ
Олны танил уран бүтээлчид кино зураг авалт, тоглолтын бэлтгэл гээд цаг завгүй үедээ зарим арга хэмжээнд оролцож, олон цагаар зураг авахуулж зогсох боломжгүй байдаг байна. Иймэрхүү зайлшгүй шаардлагатай үед тэднийг орлож, хэвлэлийнхний өмнө зургаа авахуулж зогсох ажлыг хариуцдаг ижил төрхтэй “орлогч” нар байдаг ажээ. Алдартны хувийн гоо сайханч тэрхүү орлогч нарыг ялгахын аргагүй ижилхэн болгон будаж янзлах чадвартай бөгөөд хувийн нууцыг чандлан хадгалах үүрэгтэй юм.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
БОХЬ ЗАЖЛАГЧ
Бохь үйлдвэрлэгч компаниуд шинэ төрлийн бохь гаргасан тохиолдолд бохины амт, чанарыг шалгаж үзэхийн тулд туршилтын хүмүүсийг хөлсөлдөг. Тэд бүх төрлийн бохийг зажилж, амталж сэтгэгдлээ хэлэхээс гадна зарим тохиолдолд хүүхдүүдийн өмнө өнгө өнгийн бохьнуудыг зажилж сурталчлах үүрэг хүлээдэг.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
ШОКОЛАДЧИН
Хамгийн сонирхолтой бөгөөд тааламжтай ажлуудын нэг бол амттан хийх ажил билээ. Шоколадаар олон гайхалтай хэлбэр дүрс бүхий бүтээл урлаж, амттанд дуртай хүмүүст үзүүлбэр үзүүлэхийн зэрэгцээ борлуулалт хийдэг ажил бас байдаг ажээ.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
МЭРГЭЖЛИЙН “ДЭЛГҮҮР ХЭСЭГЧ”
Энэ бол дэлгүүр хэсэх хоббитой хүмүүсийн хувьд хамгийн тохиромжтой ажил. Мэргэжлийн дэлгүүр хэсэгч нар ихэвчлэн нэр хүнд бүхий нэг хүнтэй хамтран ажилладаг. Тэдний гүйцэтгэх үүрэг нь алдартан, бизнесмэн зэрэг хүмүүсийн хувцасны шүүгээг хариуцаж хамгийн загварлаг, чанарлаг хувцсыг сонгож өгөх юм. Үүнийхээ хариуд тэд маш өндөр цалин авдаг байна.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
ЦАЙНЫ АМТ ШАЛГАГЧ
Тусгай бэлтгэгдсэн цай шалгагч нар цай үйлдвэрлэгч компаниудын захиалгаар очиж амталгаа хийдэг. Тэд өдрийн турш бараг 200 аяга цай амталдаг бөгөөд тус бүрт нь мэргэжлийн үүднээс дүгнэлт хийдэг ажээ. Энэ бол хамгийн тайван бөгөөд амттай ажил биш гэж үү.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
ДУУ ОРУУЛАГЧ ЖҮЖИГЧИН
Анимейшн кино болон телевизийн шоунд дуу оруулдаг жүжигчид ажилдаа маш дуртай байдаг. Яагаад гэвэл тэд хамгийн сонирхолтой ажлыг эрх чөлөөтэйгээр хийж чаддаг байна. Ажиллах үедээ тэд жүжигчид шиг камерын өмнө гарахгүйгээс гадна олны өмнө биеэ үргэлж цэгнэх шаардлага байхгүй. Тэгсэн хэрнээ жүжигчдээс дутахааргүй ашиг орлоготой байдаг аж.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
УСАН ГУЛСУУР ШАЛГАГЧ
Энэ ажлыг хийх боломж хааяа л нэг тохиолддог байна. Ямартай ч дэлхийн анхны усан гулсуур шалгагч болсон Себастьян Смит гэх залуу 2013 онд усан паркуудад очиж шалгалт хийж байжээ. Зуны амралтаараа энэ зугаатай ажлыг хийхээр олон залуус хүсэлт гаргаж сонгон шалгаруулалтанд ордог байна.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
“NETFLIX”- ИЙН ГАРЧИГ ТЭМДЭГЛЭГЧ
Зурагт үзэнгээ мөнгө олдог ажил байдаг гэвэл та итгэх үү? Телевизийн “Netflix” хэмээх сувагт гарчиг тэмдэглэгчээр ажилд орсон хүмүүс цуврал кино болон нэвтрүүлгүүдийг үзээд тус бүрийнх нь онцлогийг илэрхийлсэн гарчиг өгөх үүрэгтэй. Ингэснээр үзэгчдэд хүссэн контентоо сонгож үзэхэд илүү хялбар болох юм. Тус телевиз энэ ажилд найдвартай цөөхөн хүнийг шалгаруулж авдаг ажээ.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
МЭРГЭЖЛИЙН “УНТАГЧ”
Шинжлэх ухааны байгууллагуудын нойртой холбоотой судалгаа, туршилтуудад мэргэжлийн унтагч нар хамрагдах боломжтой. Үнэхээр л мөрөөдлийн гэж хэлж болохуйц энэ ажилд тохирох хүнийг маш олон хүн дотроос нарийн шалгасны эцэст шилж сонгодог байна.
Эх сурвалж : playskull.mn