“Шинэ үе” продакшны захирал, МУГЖ Н.Ариунболд хамтлагийнхаа хоёр гишүүнтэй холбоотой хэргийн талаар анх удаа ярилцлага өгчээ. Тэрбээр энэ талаар “Уулын мод урттай, богинотой гэдэг үг бий. Хаа газарт хоорондын үзэл бодлоос болсон зөрчилдөөн гарах үе бий. Гэхдээ бие хүн өөрийгөө удирдах, уур уцаараа дарах ухаан дутаж дээ л гэж хоёр дүүдээ хэлмээр санагдаад байгаа юм. Д.Оюунтуул, Ц.Алдармаа хоёрыгоо хэлж, зэмлэж, эргэж тойрч ярилцаж эвлэрүүлсэн” хэмээжээ.
Мөн тэрбээр дээрх хоёр гишүүнийг хамтлагаасаа хөөгөөгүй гэдгээ хэлсэн ба тэдний өмнөөс, “Шинэ үе” продакшныхаа өмнөөс Монголын ард түмнээс уучлалт гуйсан байна.