Өдгөө 65 настай дуучин Элтон Жоны амьдрал дэлхийн хүн төрөлхтний алган дээр байдаг. Ижил хүйстэн гэдгээ нуудаггүй тэрээр гэр бүл зохиосон, хүүхэд өргөж авсан, уран бүтээл гээд бүхий л зүйлийг нь хүмүүс мэднэ. Элтон Жоны амьдрал уран бүтээлээр хийж буй кино нь түүнийг уран бүтээлч, дуучин, хөгжимчин бас эр хүн гэдгийг харуулах ажээ. Киноны гол дүрд “Пенелопе”, “Онц аюултай” зэрэг киноны дүрээр олны танил болсон Британийн жүжигчин Жеймс МакЭвой тоглуулахаар сонгосон байна. Кинонд Элтон Жоны амьдралын хамгийн эгзэгтэй үеийг түүний дуулсан дуугаар давхар илэрхийлэх болно гэж продюсерүүд ярьж байна. Тэгэхээр түүний амьдрал дэлгэцнээ мөнхөрнө гэсэн үг. Ингээд түүний Лас Вегас дахь гэрээр зочилцгооё.