Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 25. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 2. Санчир гараг. Хонгорцог одтой, 8 цагаан мэнгэтэй шарагчин могой өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 7 цаг 49 минутад мандан, 18 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Болгоомжтой байх өдөр. Хэрвээ та хаашаа, ямар явахаа мэдэхгүй байгаа бол ахмад нэгний туршлага судал. Ихэнх хүн таны талд байх ба магтаалын үгс даргын чихэнд хүрэх байх. Эд хөрөнгөний асуудал чухлаар тавигдана. Шинэ хүнээ хүлээж байгаа хосууд санаандгүй хэрнээ таатай үйл явдалд бэлэн байгаарай. Харин гэрээсээ хол аян замд явах нь таагүй үр дагавартай хэмээн од гариг сануулж байна.
Үхэр (4/20-5/20)
Энгийн өдөр. Залуу үхэрийнхэн эцэг эхтэйгээ зөрчилдөж, гэрээсээ явж магадгүй, та өөрөө өөрийгөө авч явж чадна. Тууштай байж, эцэг эх чинь санаа зовж байгаа гэдгийг ойлго. Та нэгэнт өөрийн замаа олох юм бол тэд таныг дэмжих болно. Эс бөгөөс та бусдаас хараат байх болно. Ямар ч байсан өөрийн бодлоо дага. Маргалдахын оронд хэлэлцээрээс гар. Таны өмнө юу хүлээж буйг бод. Сэдвээ өөрчил. Та гадаад руу аяллаар явж байгаа бол гэрээ санаж магадгүй.
Хамтатгах (5/21-6/21)
Тааламжтай өдөр. Өгөөмөр сэтгэл хайр энхрийлэл өршөөл уучлалын өдөр болно. Спортоор хичээллэх бусадтай харилцаа тогтоох гэр бүл болох үр тогтооход сайн өдөр. Үдээс хойш гэнэтийн мэдээ хүлээн авна. Гэр бүлийнхэн эсвэл найз нөхөд хамт олонтойгоо хотоос зайдуу салхинд гарч зугаацан цэнгэхэд таатай.
Мэлхий (6/22-7/22)
Азтай өдөр. Эрх мэдэлтнүүд таны арга барилыг баталж та албан тушаал ахих боломжтой болж магадгүй. Та өөрийн санаанууд болон төлөвлөгөөнүүдийнхээ төлөө дэмжлэг олж авч магадгүй. Тиймээс хэрэгтэй зүйлээ асуухаас битгий ай. Энэ үөд таны хэрэгцээг асуудалгүй байвал болно. Магадгүй аав ээж чинь таньд найдаж байгаа. Энэ үүрэг хариуцлагаас битгий зугт. Эс тэгвэл та өөрийн үйлдэлд харамсаж магадгүй. Ажлаа өөр дүүрэг рүү шилжүүлэх нь гэрт хүндрэл учруулна. Та дур булаам, сэтгэл татах чанараа эргэн тойрондоо тараавал эргэн тойрны чинь хүмүүс таны удирдлагаа болгох гэж найдах нь лавтай.
Арслан (7/23-8/22)
Зохион байгуулалттай байх өдөр. Ажлын төлөвлөлт ба бэлтгэл эргэлзээтэй байгаа тул зохион байгуулалттай, ажилсаг бай. Хэрэв тэгвэл анхаарал татаж байгаа биелэгдээгүй, яршигтай ажлуудын олонхийг гүйцээхэд танд асуудал үүсэхгүй. Албан ёсны эсвэл санхүүгийн чухал шийдвэр гаргахаас зайлсхий, ялангуяа бусад хүмүүс хамрагдах болно. Найз юм уу түншдээ сэтгэл татагдаж болох юм. Гэхдээ одоохондоо түрүүлж алхам хийхээс зайлсхий.
Охин (8/23-9/22)
Тайван байх өдөр. Танд крөдит карт байгаа тохиолдолд мөнгө үрнэ гэдэг үнэхээрийн амархан. Гэхдээ яг төлбөрөө хийх болхоор тийм ч таатай бус. Ямар нэг том зүйл худалдаж авах үөдээ өөдрөг үзлээ хазаарла. Хэтэрхий тансаг байдалд та онгирон мөнгөө хаа хамаагүй цацдаг. Сайхан сонсогдох бизнесийн санал ч хууль бус амжилт олох ямар ч боломжгүй. Та зүгээр л татгалз. Тайван сайхан байж өдрийг өнгөрөө.
Жинлүүр (9/23-10/22)
Эерэг өдөр. Найз нөхөд танилуудтайгаа уулзах сайхан үе тохиож байна. Та энэ өдрийг аль болох өөрт зугаатайгаар өнгөрүүлхийг хичээгээрэй. Найз нөхөдтэйгээ спортоор тоглох эсвэл гоо сайхны газар орох зэрэг нь таныг сонирхолтой байлгах болно. Энэ үдэш хосууд хайр дурлалын хошин жүжиг эсвэл хөгжмийн концерт үзэх, лааны гэрэлд оройн зоог барих зэрэг нь тохиромжтой. Та өөрийн ур чадвараа бусдад гайхуулж чадна.
Хилэнц (10/23-11/21)
Хянуур байх өдөр. Та өөрийнхөө бүхий л алхам, үйлдэлд маш их анхаар.ч, хянуур байгаарай. Учир нь од гаригийн сөрөг нөлөөгөөр бодлогогүй алхам хийх магадлал өндөр байна. Элдэв асуудалд орооцолдох эрсдэл ч өндөр. Ямар ч шалтгаангүйгээр эсэргүүцэл бослого гаргах нь хөгжилтэй мэт санагдавч хариу ниргэлт таныг удаан хугацаанд харамсахад хүргэнэ.
Нум (11/22-12/21)
Гэр бүлд үүссэн цэгцлэх өдөр. Гэр бүлийн өвдсөн хэн нэгэн үнэгүй эмчилгээ хийлгэж магадгүй. Энэ нь таны тэдний сайн сайханд зориулахад шаардагдах мөнгө төгрөгийг багасана. Шинэ зүйл оролдохоос битгий ай. Бусдыг гүйцэд эдгэсэн гэж болохгүй. Ажлын газартаа муу хов жив ярьдаг хүмүүсээс хол бай. Өөрийгөө зоригжуулж сул дорой байдлаасаа гар.
Матар (12/22-1/19)
Тааламжтай өдөр. Амжилтын шатаар өгсөхийг эрмэлздэг матарынхны хувьд мэргэжлийн болон худалдаа арилжааны амжилт дэвшлийн томоохон үеийг авчирна. Хэрэв та компанидаа өндөр албан тушаалд суухаар оролдож байгаа, салбараа солихоор хүсэж байгаа эсвэл шинэ ажил хайж байгаа бол энэ бол санаачлагатай байх үе. Судалгаа хийж танд жинхэнэ сэтгэл ханамж авчрах зүйлийг ол.
Хумх (1/20-2/18)
Хэдийгээр та энэ өдөр машин болон компьютер авах хангалттай мөнгөтэй ч тэдгээрийг удаан хугацаанд эвдрэхгүй гэдгийг хэн ч батлаж чадахгүй ба та сайн сонголт хийж чадахгүй. Хэрвээ тэдгээр зүйлсийг авна гэж зарлалд нийтлүүлвэл тань руу маш олон хүн залгаж мэдэх юм. Гэртээ байхдаа хумхууд яг л орд харшид байгаа мэт санана. Мөн энэ өдөр хайртай хүнтэйгээ шөнийг өнгөрөө.
Загас (2/19-3/20)
Таагүй өдөр. Хуучин амраг юм уу хуучин хамтрагчаас үлдсэн гомдлоо огторгуй ертөнц өгч байна. Энэ үед явуулах нүднээс далд үйл ажиллагаа, эсвэл итгэмжлэгдсэн наймаа хэлэлцээр ашигтай байх бөгөөд банкны чинь дансыг дүүргэх болно. Романтик гурвалжин эсвэл нуугдмал янаг амрагийн холбоо асуудал үүсгэх өндөр магадлалтай.