Швейцарийн дархан Мохамед Шавиш дэлхийд анх удаа очир эрдэнээр бөгж урлажээ. “The World’s Fist All Diamond Ring” нэртэй уг бөгж 150 каратын жинтэй бөгөөд 68 сая ам.доллараар үнэлэгдээд байна. Мохамед Шавиш цул алмаазыг лазераар зорж бөгж урлахад нэг жилийн хугацаа зарцуулсан аж.
“Очир эрдэнийг зорж бөгж хийнэ гэдэг боломжгүй мэт санагддаг байсан ч би үүнийг хийхээр зориглосон. Хүмүүс миний хийсэн бөгжийг анх хараад хүүхдийн тоглоомтой төстэй юм гэж хэлсэн. Гэхдээ энэ бол зүгээр нэг гоёл чимэглэлийн зүйл биш, урлагийн бүтээл гэдэгтэй санал нэгдэх хүн олон байна” хэмээн Мохамед Шавиш ярьжээ.
mongolnews.mn