Д.ГЭРЭЛ
Дуучин Р.Лхамаа монгол эмэгтэйчүүдийн царайны төрх дахин давтагдашгүй хэмээн онцолжээ. Түүний цахим хуудаст орсон зураг бүрт бүсгүйчүүд “Өргөн шанаатай, өргөн нүүртэй. Ямар царай муутай юм бэ” гэхчилэн элдвээр бичсэн гэнэ. Үүнд хариу болгож “Монгол бүсгүйчүүдийн царай хаана ч, хэзээ ч давтагдахгүй. Ийм байхад үүнийг өөрчилж шанаагаа тайруулдаг бүсгүйчүүдийг ойлгохгүй байна. Юу нь тийм муухай байгаа юм. Солонгос охид шиг хацаргүй байх нь тийм гоё гэж үү” хэмээн сэтгэгдлээ үлдээжээ.
Зууны мэдээ