“Монгол модель” агентлагын загвар өмсөгч Т.Энхтүвшин өчигдөр Сингапурт болсон “Азийн мистер залуу” шалгаруулах тэмцээний хоёрдугаар байрт оржээ. Сингапурт болдог “Мистер ази” тэмцээн нь 13 дахь жилдээ болсон бөгөөд 36 орноос Т.Энхтүвшин Монгол залуучуудаас анх удаагаа хоёрдугаар байрт шалгарчээ. Мөн “Asian best model” , “Best photogenic модель” гэсэн гурван шагнал давхар хүртсэн байна. Улмаар Сингапурын дэлхийд долоон салбартай алдарт загварын агентлагт найман сар ажиллах гэрээ хийжээ.