Монголын минь хацар гоо охид дэлхийн томоохон миссийн тэмцээнүүдэд амжилттай оролцон эх орныхоо нэрийг өндөр өргөж яваа.
Саяхан болж өнгөрсөн Дэлхийн мисс шалгаруулах 64 дэх удаагийн тэмцээнд мисс Т.Батцэцэг маш амжилттай оролцсон. Мөн эдгээр өдрүүдэд болсон “Манжуурын мисс 2014” тэмцээнд “Мисс Монголиа” наамдын 2013 оны мисс Н.Ану шилдгээр тодорсон сайхан үйл явдлууд болж байна.
Мөн “Miss Model of the World 2014” тэмцээнд загвар өмсөгч О.Ариунзул амжилттай оролцжээ. Тэрээр цахим хуудаснаа “Амжилттай оролцоод ирлээ. 72 орны модел, миссүүд оролцсон тэмцээн сарын турш Хятадын Шинзэн хотод болж өндөрлөлөө.
Дэлхийн шилдэг 10моделийн нэгээр шалгарч, мөн шилдэг үндэсний хувцасны номинацад нэгт орлоо. Монгол бүжгээрээ шилдэг авьяасын нэгээр шалгаран амжилт үзүүллээ. Амжилтаар дүүрэн эх орноороо бахархсан бидний өв уламжлал ёс заншил үнэхээр агуу” хэмээн бичжээ.