Тэрбээр уяач болохоор шийдээд байгаа гэнэ. Найз нөхдийн бэлэглэсэн, үнэ хаян худалдаж авсан хэдэн хурдан хөлөгтэй аж. Түүний үй зайгүй найз “Алтай констракшн” компанийн захирал Бат-Эрдэнэ моринд нугасгүй нэгэн. Хурдан морь уях хоббитой.
Сайн моринд гар татдаггүй цацдаг юм билээ. Улсын баяраар Хүй долоон худагт өргөө цагаан гэр барьж, айраг идээ сөгнөн найз нөхдөө, ажилчидаа урьж дайлдаг аж. Жил бүр жүжигчин Аглуу найзынхаа гал дээр очиж хурдан хүлэг харж сэтгэлээ баясгадаг аж.
Компанийн захирал найз нь Аглууд хурдан хүлэг бэлэглэсэн юм байх. Тиймээс ирэх жилээс Аглуу жүжигчний мэргэжлээ уяач болж солих гэнэ лээ.
Х.Тэргэл times