Universe best songs наадмаас төрөн гарсан амжилттай яваа дуучны нэг бол Ч.Цэлмүүн юм. Саяхан хуримаа хийсэн бөгөөд үрийн зулай үнэрлээд удаагүй байгаа Цэлмүүнийг Өвөр монгол залуутай гэрлэлээ хэмээн нэг хэсэг шуугьсан . Тэгвэл дуучин маань энэ тухайд “Миний нөхөр Өвөр монгол биш Монголын цэргийн том албан тушаалтай нэр хүндтэй хүний хүү шүү” хэмээн тайлбар өгч байсан. Тэгвэл одоогоор уран бүтээлээсээ түр завсарлаж гэр бүлдээ анхаарлаа хандуулаад байгаа дуучин маань хувийн бизнес хийхээр болж “Агаре” хэмээх шүдний эмнэлгээ байгуулаад байгаа гэнэ. Ч.Цэлмүүний хувьд “Эм Ай Ю” сургуулийг Биотехнологи, хүнс судлаач мэргэжлээр төгссөн юм. Мөн ЭМШУИС-д орчны эрүүл мэнд сэдвээр магистраа хамгаалж байжээ. Тэр дундаа агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг гээд гүнзгийрүүлсэн судалгааг ч хийж байгаа гэнэ. Юутай ч чадалтай хоолойтой залуухан бүсгүйдээ ажлын амжилт хүсье.
С.Гүнжээ
agshin.mn