Орчин үед ажил амьдралын аливаа нөхцөл үйлдэл техникжиж, хүн өөрийн биеийн хүчээр бүгдийг хийж гүйцэтгэдэг байсан зан үйл нэгэнт өөрчлөгдөж байна. Энэ нь хэдийгээр алтаар хэмжигдэх цаг хугацааг хэмнэх боловч нөгөө талаас хүнд байгаль эхээс заяагдсан “хөдөлгөөн” багасаж, хүн өөрийгөө эрүүл саруул байлгахын тулд зориудаар дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай болж байна.
Идэвхтэй хөдөлгөөн амьдралын
• эх булаг,
• утга учир,
• баяр жаргал.
Өдөр тутам өөртөө тохирсон дасгалаар хичээллэхэд цусны эргэлт сайжирч, бие махбодь хөнгөрнө. Настай хүмүүсийн хамгийн зохимжтой хөдөлгөөн бол явган явах юм.
Та явган явахаар шийдсэн бол :
• Ямар нэгэн шалтаг гаргаж явган явах боломжийг өөртөө бий болгож байгаарай
• Таныг ямар нэг газар руу аялуулж алхуулж чадах газруудыг олж холбоо тогтоогоорой
• Та хотын гудамжаар алхах төлөвлөгөөтэй бол зөвхөн явган хүний гарцаар, дохиог сайн харж гараарай
Та явган явахдаа дараахийг анхааралдаа авна уу!
• Толгойгоо өндөр өргөж, цээжээ тэнийлгэн гэдсээ татсан байх.
• Таны бие алхааныхаа аясаар ганхан хөдөлж байх.
• Гар тань мөрнийхөө үеэс эхлэн чөлөөтэй хөдөлж байх.
• Гүнзгий амьсгаа авах бүр та тайвшран сэргэж байгаагаа мэдрэх.
• Алхаж байхдаа сэтгэл санаандаа сайн сайхан юм бодохыг хичээх.