Жинхэнэ орчин үеийн эмэгтэй бол 3 жилд нэг удаа үсний засалтаа солих ёстой гэж дам яриа байдаг.
• Хэрэв эхнэр нь гэнэт үсээ тайрах юмуу богино үсээ ургуулж өөр өнгөөр будаж гоёж гоодоод эхэлбэл нөхөр нь өөрийнхөө алдаа дутагдал болон урьд өмнө гомдоосон эсэхээ бодож эхэлдэг гэнэ.
• Та үс засалтыг сонгохдоо өөрийнхөө нүүр царайнд тохирсон төдийгүй эрхэлдэг ажил алба, амьдардаг орчноо санаж арчлахад хялбар засалтыг сонгоорой.
• Үсний будаг үүссэнээр хүүхнүүд дуртай өнгөөрөө үсээ будуулдаг болжээ. Гэхдээ төрөлхийн тас хар үсийг цав цагаан өнгөтэй юмуу хар үсийг хав хар өнгөтэй болгож чадаагүй гэнэ.
• Эрдэмтэд хүний үсийг 80-120 мянган орчим байдаг гэж үздэг. Үсний тоог олшруулах аргыг олоогүй.
• Иймд янз бүрээр рекламдаж буй бэлдмэлүүдэд итгэх хэрэггүй.
• Лак нь маш их хог шороо их татдаг учир аль болох хэрэглэхгүй байхыг хичээгээрэй.
• Хэвийн болон хуурай үстэй хүмүүс тослог үсний шампунь хэрэглэж болохгүй.
• Хүмүүс гэртээ ч өөр өөрсдийн үсний онцлогт тохирсон шампуньтай байх ёстой.
• Сайн шампунийг өндөр үнээр авахдаа бүү гар тат.
• Эцсийн эцэст энэ бүхэн таны эрүүл мэндэд нэн тустай.