Хошин урлагийн акулуудын нэг жүжигчин Хүрлээ жаргал зовлон бүхнийг хуваалцаж ирсэн андуудаасаа салж өрх тусгаарлаад удаж байгаа.
Бие даан уран бүтээл хийж ганц дайчин ганцаардахгүй хэмээн зүтгэж байсан тэрбээр сүүлийн үед усанд хаясан чулуу шиг алга болсон. Ямар сайндаа л хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзганд хүргэж өгсөн хошин урлагийн баярын нэг дор цуглардаг Дөрөвдүгээр сарын нэгний тоглолтонд ирээгүйг хараад үзэгчид хошин урлаг Хүрлээг их л гомдоож дээ хэмээн ярьцгааж байсан сурагтай.
Гэхдээ түүнийг хамтран зүтгэгч андуудтайгаа мөнгөний асуудлаас болоод салсан хэмээн ярьж байсан билээ. Тэгэхээр Хүрлээ хошин урлагийг орхисон уу, хошин урлаг Хүрлээг орхисон уу гэдэг нь эргэлзээтэй л юм.
А.Санчир Factnews