Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Криштиано Роналду таван жил үерхсэн сүйт бүсгүй, нэрт загвар өмсөгч Ирина Шейкээс салсан тухай мэдээлэл дэлхийн хэвлэлүүдээр цацагдаж эхэлсэн. Харин үүний дараа хосуудыг шинэ хайртай учирсан талаар барууны хэвлэлүүд бичиж байна. Тодруулбал алдарт хөлбөмбөгчний шинэ найз бүсгүйг “Реал Мадрид”-ын телевизийн хөтлөгч Люси Виллалон гэсэн юм.
Энэ мэдээлэл түгэх болсон шалтгаан нь Роналду дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн “Алтан бөмбөг” шагналыг хүртсэнийхээ маргааш Люси Виллалон хамт авхуулсан зургаа инстаграмдаа тавьсан явдал юм.
Мөн Ирина Шэйкийг жүжигчин Хад хочит Дуэйн Жонсонтой холбон бичиж эхэлжээ. Учир тэр хоёр саяхнаас хамт харагдах болсон байна. Өдгөө 42 настай Дуэйн үзэсгэлэнт Ирина хоёр өнгөрсөн жил “Геракл” киноны зураг авалтын үеэр танилцсан аж. Тухайн үед жүжигчин Дуэйн Жонсон “OK” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ “Ирина надад маш их таалагдсан. Иринаг би зураг авалтын үеэр соронз гэж нэрлэсэн. Тэр миний сэтгэл зүрхийг яг л соронз шиг татсан. Тэгэхдээ би түүнийг болзоонд урихыг хүсэхгүй байна. Зүгээр л нууцхан хайрлахыг хүсэж байна. Бид хоёр хоёулаа ардаа амьдралтай хүмүүс. Би Ирина Шейкт галзууртлаа дурлачихсан. Надаас өөр хэдэн ч залуу түүнд дурласныг бурхан л мэдэх байх. Тэр хөлбөмбөгчин залууд зөвлөхөд үргэлж сэрэмжтэй байхыг хүсье” хэмээн хэлж байсан юм.
Одоогоор Дуэйн Жонсон, Ирина Шэйк нар энэ талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа юм.